ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархан чиглэлд зорчих бол ингэж явна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-17

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км замын засвар, шинэчлэлийн ажил эхэлж, өчигдөр нээлтээ хийсэн билээ. Тиймээс өчигдрөөс авахуулаад энэ чиглэлийн замыг түр хугацаанд хааж байгаа юм. Тиймээс Дархан чиглэлд зорчих бол түр замаар явах юм. 

Тухайлбал, Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гармын орчим Баруун туруунд хүрнэ. Харин  Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. 

Зургаас хаагуур яаж явахыг илүү нарийвчлан харах боломжтой.