ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Дэлгэрнаран: СЕХ-нд ирсэн гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэсэн

O.Admin
2 өдрийн өмнө

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дарга мэдээлэл өгч байгаа билээ. Ингээд улсын хэмжээний сонгуулийн дүнг танилцуулах гэж байна.

Тэрбээр  "Улаанбаатарын цагаар 22:00 цаг болж УИХ-ын сонгуулийн санал хураалт дууслаа. Орон даяар хэсгийн хороодын санал хураалтыг нэгтгэж байна. Ирц 69.3 хувьтай дууслаа. Гэхдээ ирц нэмэгдэнэ. Үүнд гадаадад байгаа иргэдийн саналыг нэмнэ. Хилийн ойролцоо байгаа хэсгийн хороод сүлжээгүй байгаа учир нэлээдгүй хэсгийн хороодод   дүнг явж дамжуулж байна. Санал хураалт амжилттай дууссан бөгөөд ирц 70 хувь гарна гэсэн тооцоололттой байна. СЕХ-нд ирсэн гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэсэн" гэлээ