ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын I тойргийг О.Алтангэрэл тэргүүлж байна

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд нийтдээ 9 мандаттай билээ. Урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэл 65, 925 саналаар тэргүүлж явна. Дараа нь АН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 61, 045 хүний саналаар удаалж байна. МАН-аас нэр дэвшигч Б.Батцэцэг 60,011, АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулга 59,237, МАН-аас нэр дэвшигч Г.Тэмүүлэн 57,581, АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 57, 522, Г.Хосбаяр 55,930, Д.Жаргалсайхан 55,460, Д.Цогтбаатар 55,192 хүний саналаар удаалж байна.