ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хан-Уул дүүрэгт Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу, Ж.Алдаржавхлан нар тэргүүлж байна

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусаж, санал тооллогын ажиллагаа үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэг буюу 12-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Мөнхсайхан, Ж.Алдаржавхлан, АН-ын нэр дэвшигч Ч.Лодойсамбуу нар тэргүүлж байна. 

Энэ тойрог гурван мандаттай бөгөөд 50 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Урьдчилсан байдлаар санал хураалтыг эрэмбэлэхэд

  • Тогтмолын Мөнхсайхан- МАН 43008
  • Чулуунбилэгийн Лодойсамбуу - АН 39156
  •  Жуковын Алдаржавхлан - МАН 38419
  • Санжаадоржийн Молор-Эрдэнэ-  ИЗНН 21633
  •  Цэдэвдамбын Оюунгэрэл ИОНН 15.058  санал авсан байна.