Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ дараах гурван чиглэлд өнөөдрөөс явж эхэлжээ.
- ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос
- ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос
- ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд нэг их багтаамжийн автобус хоёр цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэхээр боллоо.
Мөн иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1 “5 шар-Ботаник” чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”, хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдааны төв” чиглэлүүдийн үйлчилгээг эхлүүлээд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх аж. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой юм байна.