ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Нямдорж: Энэ жил 200 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-28

Өнөөдрийн байдлаар  нийтийн тээврийн үйлчилгээг төрийн өмчийн гурав, хувийн хэвшлийн 15 компани гүйцэтгэж байгаа. Эдгээр компани нийт 95 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, нэг компани дунджаар өдөрт найман чиглэлд 30-40 автобус явуулдаг бөгөөд нэг чиглэлд багадаа найман автобус үйлчилгээнд гардаг аж. Тэгвэл  нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн мэргэжилтэн С.Нямдоржоос тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийс­лэлийн хэмжээнд  хэч­нээн тээврийн хэрэг­сэл үйлчилгээ үзүүлж байгаа вэ. Мөн энэ жил ашиглалтаас гарах хэчнээн автобус явж байна вэ? 

-Нийслэлийн тээврийн газрын  Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд 1200 орчим том оврын автобус бүртгэлтэй байдаг.  Үүнээс 2007 онд үйлдвэрлэсэн 200 орчим тээврийн хэрэгс­лийг ашиглалтаас гар­гана. Энэ арванхоёрдугаар сард гэсэн үг. Ингэхдээ нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ,  ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS50:12 2011 гэсэн стандартын дагуу нийтийн тээврийн үйл­чил­гээ­нээс хасагдахаар байгаа юм.

-Энэ жил нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй том оврын автобусууд ашиглалтаас гарах тухай мэдээлэл байсан. Үүнд тайлбар өгөөч?

-2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах автобус байхгүй. Учир нь нийтийн тээврийн үйлчилгээний ангилал ба ерөнхий шаардлага дээрх стандартын зүйл заалтын дагуу оны эцсээр 200 орчим автобусыг  чөлөөлөх юм. Түүнээс өмнө аж ахуйн нэгж байгууллагаас автобусаа нөхөн хангалт байдлаар Солонгос улсаас парк шинэчлэл хийдэг.  

-Тэгвэл ирэх жил хэчнээн автобус ашиглалтаас гарах бүртгэлтэй байгаа вэ? 

-Ирэх жил 2008 оны 136 тээврийн хэрэгсэл хасагдана. Харин 2021 онд 2009 онд үйлдвэрлэсэн 529 ширхэг том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдахаар байгаа. 

-Нэг автобусыг хэдэн жил ашиглах хуга­цаатай байдаг вэ. Манай улс тухайн стандартаа мөрдөж чаддаг уу? 

-Монгол Улсын стандартад 12  жилээс дээш хугацаанд тухайн  автобусыг ашиг­лахыг хориглосон байдаг. Нийтийн тээврийн үйл­чил­гээ­ний улсын стандартын дол­дугаар хэсгийн  дөрөвт “Нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлд­вэр­лэснээс хойш 12 жилээс дээш хугацаанд ажилласан тээврийн хэрэгслийг ашиг­лахыг хориглоно” гэсэн үнд­сэн заалт бий. Үүний да­гуу тухайн өдрөөр тасалбар болгодог. Тухайлбал 2019 оны арванхоёрдугаар сард  хасагдах автобус уг стандар­тын дагуу шууд хасагдаад  явна.  Өөрөөр хэлбэл, тухайн автобус 100 хувь  нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах эрхзүйн орчин бүрдсэн гэсэн үг. Харин үүнээс өмнө эвдэрсэн, доголдол гарсан бол аж ахуйн нэгж байгууллага автобусаа шинэчлэх, хангалт байдлаар сольж болно. Нийтийн тээврийн үйлчилээнд явж буй автобусыг жилд хоёр удаа техникийн хяналтын үзлэгт хамруулж, тэнцсэн тохиолдолд явуулж байгаа. 

-Парк шинэчлэл хийгд­лээ гэхэд хуучин авто­бусаа яах вэ. Нийтийн тээ­вэрт ашиглахаас өөр шалтгаанаар ашиглах уу?

-Хуучин ашиглаж байсан аютобуснуудын  ард талын дугаар,  өнгө гэх мэтчилэн бүх эд анги нь бүртгэлтэй байдаг. Улмаар түүнийг нийтийн тээв­рийн үйлчилгээнд дахин ашиглуулдаггүй. Үүнд бүртгэлийн сангаас гад­на улсын байцаагч нар хяналт тавина. Манайд авто тээв­рийн хяналтын 20 гаруй улсын байцаагч ажилладаг. 

-200 гаруй автобус ашиг­лалтаас гарахаар буцаад энэ тоогоороо шинэч­лэг­дэнэ гэж ойлгож болох уу?

-2019 ондоо багтаагаад 200 орчим том оврын автобусны нөхөн хангалт Солонгос улсаас хийгдэнэ.