ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнодод 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-26

Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багийн “Шивэрийн-Ам” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/, /Ө-49064’00”, У-113047’00”/ өчигдөр  22:29 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаарх мэдээлэл өчигдөр 23:31 цагт Онцгой байдлын Ерөнхий газарт  цахим шуудангаар ирсэн аж.  Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баяндун сумын нэгдүгээр багийн Засаг даргаас тодруулахад,  тухайн газар нь зургаан айл өрх нутагладаг, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.