Архангай аймгийн зургаан суманд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас эрүүл бүсийн болон шүлхий өвчний голомт бүхий сумдын нутгаар зорчих аяллын маршрут гаргажээ.
Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Булган, Эрдэнэбулган, Ихтамир сумд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, постуудыг ажиллуулж эхэлсэн байна.
Түүнчлэн, зөвхөн шүлхийн голомттой дээрх зургаан сумыг л өндөржүүлсэн байдалд шилжүүлэн ажиллаж байгаа аж.