Дархан-Уул аймагт тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд, "Монг-Пен" төслийн үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум, ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийгдэв. “Монг-Пен” буюу “Зүрх судасны өвчний эрсдэлд суурилсан менежмент” төсөл нь өнгөрөгч оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.
Хяналтын багт ЭМЯ-ны НЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, ЭША Б.Идшинхорлоо нар ажиллав. Түүнчлэн төслийг санхүүжүүлэн хамтран ажиллаж байгаа ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, эрүүл мэндийн тогтолцооны асуудал хариуцсан зохицуулагч Др.Моника Фонг, мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, С.Болормаа, Монг-Пен төслийн зөвлөх Г.Цэцэгдарь, ЭМХТ-ийн мэргэжилтэн Б.Болдбаатар, ЭМДЕГ-ын мэргэжилтэн Ж.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллав.
Дэмжлэгт хяналтын хүрээнд Монг-Пен төслийн хэрэгжилтэд үзүүлж байгаа техникийн туслалцааны үр өгөөж, ЭМАШ-ны байгууллагад ХБӨ, ЗСӨ-өөс сэргийлэх тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, төслийн цахим програмын ашиглалт, ЦД ихсэлт, ЧШ өвчний оношлогоо, эмчилгээний стандарт удирдамж, үндсэн технологи, зөв ашиглалт сэдвүүдээр чадавхижуулах сургалтыг зохион байгуулав. Сургалтад тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч мэргэжилтэн 40 гаруй хүн хамрагдав.
Мөн Орхон сумын ЭМТ, "Түвшинхолбоо", "Гэрэлтэй" ӨЭМТ-үүд дээр ЗСӨ-ий эрсдлийг тодорхойлох, эрсдэлд суурилсан тусламж үйлчилгээний анхан шатны бүртгэл маягтын хөтлөлт, цогц тусламж үйлчилгээний зохион байгуулалт, багийн үйл ажиллагаа, эмч мэргэжилтнүүдийн ойлголт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байдал зэрэгт үнэлгээ хийж зөвлөн туслав. Төсөл нь хүн амын дунд тархалт ихтэй байгаа ЗС, АД, ЧШ-ний өвчлөл, нас баралтыг бууруулах, эрт илрүүлэг үзлэг, эрсдлийн үнэлгээ, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, хяналтын багцыг хэрэгжүүлэх менежментийг сайжруулах, улмаар эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой билээ.