ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг урамшуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-04

Өмнөговь аймгийн хэмжээнд 969 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Үүнээс 760 онооноос дээш 800 хүртэл оноо авсан сурагчдыг аймгийн Засаг дарга 1.000.000-1.500.000 төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Тодруулбал, тус аймгаас

1.Б.Одгэрэл Нийгмийн тухай мэдлэг -800, Монгол хэл -787
2.Д.Маралнаран Биологи 800, Математик -795
3.Э.Алтанзул Математик 787, Монгол хэл -760
4.У.Цолмонбаяр Нийгмийн тухай мэдлэг-800
5.Д.Мягмаржав Нийгмийн тухай мэдлэг -800
6.Б.Насанцэцэг Биологи-790
7.Б.Оюунболор Нийгмийн тухай мэдлэг -766
8.А.Мишээл Нийгмийн тухай мэдлэг -766
9.Н.Бадамсүрэн Монгол хэл 769
10.Т.Энхзаяа Монгол хэл -760
11.Г.Баярмаа Монгол хэл-760 оноог тус тус авч нийт сурагчдаа манлайлсан тул дээрх нэр бүхий 11 сурагчийг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагнал өгсөн байна.

Сум орон нутагтаа ажиллах мэргэжлийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэхийн тулд урамшууллын тогтолцоог хаа сайгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд Дорнод аймгийн удирдлагууд ч багш, сурагчдыг 500.000-1.000.000 сая төгрөгөөг шагнаж урамшуулсан юм.