Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймгуудын баяр наадмын товд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг энэ сарын 21-22-нд, Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг 28-29-нд, Өмнөговь аймгийн наадмыг маргааш, нөгөөдөр гэсэн хоёр өдөрт явуулахаар тохирсон байна.
Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн наадмыг долдугаар сарын 07-08-нд, Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 09-10-нд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 07 сарын 10-11-нд, Хэнтий аймгийн наадмыг долдугаар сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоолоо. Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсэн байна.