ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд аймгийн Жаргалант суманд үер буужээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-08

Хөдөө орон нутгаар үргэлжлэн ширүүн бороо орсны улмаас зарим газар үер бууж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн замд гэнэт их хэмжээний бороо орсны улмаас газрын хөрс усаа шингээж чадахгүй зам дээгүүр таван км орчим үер буусан. Тэгвэл Ховд аймгийн зарим сумдад мөн л их хэмжээний аадар бороо орсны улмаас үерийн гамшиг тохиолдож зарим айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 280 гаруй иргэд гэртээ орж чадахгүй байгаа бөгөөд хашаандаа гүний худагтай айлуудын нүхэн жорлонгийн бохир, гүний худгийн устай холилдож эрүүл ахуйн хувьд амьдрах аргагүй болсон учраас хуурай газар луу нүүлгэн шилжүүлэх ажлыг ч хийж эхлээд байгаа юм байна. Аймаг, сумын ЗДТГ-аас гамшигт өртсөн иргэдэд эд материал болон хоол хүнсний тусламж дэмжлэг үзүүлж байгаа аж. Баяр наадмын өдрүүдэд ч Ховд аймгийн сумдад бороо орох төлөвтэй байгаа учраас тус аймгийг зорих иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангахыг албаны хүмүүс анхааруулж байна. Ганцхан Ховд аймаг ч гэхгүй баяр наадмын өдрүүдэд нийслэл болон хөдөө орон нутагт бороотой байна гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас сануулж байна.