Нийт нутгаар тэр дундаа хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автсан байна. Гүүр суулт өгсөн байгаа тул Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа ажээ.