ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт халдваргүйтлын ажил хийж байна

O.Admin
2018-07-22

Баян-Өлгий аймагт  усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт найман багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа усанд автсан.

Үерийн голомтноос 220 гаруй өрхийн 1560 орчим хүний аюулгүй байдлыг ханган, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг найман байрлал (цэцэрлэг, сургуулийн дотуур байр)-д түр байрлуулан, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан байгуулаад байна.

Аймгийн Онцгой комиссоос гамшгийн үед шаардлагатай 33,0 сая төгрөгийг шийдвэрлэн, 590 гаруй өрхийн 2700 орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараан, сэтгэл зүйн болон хоол хүнсний тусламж, дэмжлэг үзүүлж, айл өрхүүдийг ундны цэвэр усаар ханган, механик цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд давхардсан тоогоор Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын  нийт 640  орчим хүн, 100 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.