Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Уушиг дуурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т /Ө-49014/00//, У-94061/00/07.18-ны өдрийн 12:20 цагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гэрэлцэцэгээс тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.