ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХААН БАНК Өлгийчүүдэд 15 сая төгрөг хандивлалаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-25

ХААН банкнаас үерийн гамшигт өртөж их хэмжээний хохирол амссан Өлгий сумын иргэдэд гамшгийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулахад зориулж сэтгэлийн дэм болгон 15 сая төгрөгийн хандив өргөжээ.

Баян-Өлгий аймагт энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед усархаг бороо 30 минутын турш үргэлжлэн орсны дараа нийтдээ 275 өрхийн гэр, хашаа усанд автаж, олон зуун хүн орох оронгүй болж,  түр хоргодох байранд амьдарч байгаа юм. Түүнчлэн, тус аймагт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 20 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бий. Тэгвэл Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор ард иргэд, төрийн болон олон улсын байгууллагууд нэгдэж, хандив өргөж эхэлсэн бөгөөд тэдний нэг нь ХААН банк байлаа.

Мөн “Дэлхийн Зөн”, МУЗН, “Адра Монгол”, “Каритас Монголиа” олон улсын байгууллагуудаас нийт 277.296.000 төгрөг,  110 гаруй иргэдээс нийт 5.148.509 төгрөгийн мөнгөн тусламжийг тус тус Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хандивын дансанд байршуулжээ.