АТГ-аас иргэдийн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийж, ХАСХОМ-ээ худал мэдүүлсэн, хуулийн хугацаанд бүртгүүлээгүй зөрчил гаргасан зарим албан тушаалтанд хариуцлага тооцжээ.
Энэ дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуйд аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл тооцуулсан байна. Тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн, мөн тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, мэдүүлгээ зөрүүтэй буюу худал мэдүүлсэн нь тогтоогдсон аж.