Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орсноос 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Энэ үеэр мөн иргэд бэртэл гэмтэл авсан аж. Гэхдээ аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр “Бэртэл гэмтэл хөнгөн байсан. Салхинд нурсан гэрүүдийг буцааж барисан” гэдэг мэдээллийг өгөв.
Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.