ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лам нар өлгийчүүдэд туслахаар хандивын данс нээжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж, найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, орох оронгүй болсон билээ.

Урьдчилан тааварлах боломжгүй байгалийн гамшгийн улмаас хохирсон ард иргэдэд олон улсын байгууллага, хувь хүн, аж ахуй нэгжүүд тусламжийн гараа сунгаж эхэлсэн.

Тэгвэл лам нар ч эл үйл ажиллагаанд нэгдэж, хандивын данс ажиллуулж эхэлсэн гэх сайхан мэдээ байна.

Тодруулбал, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын Бурханы шашны дээд сургууль санаачлан долдугаар сарын 23-наас 31-ний хооронд хандивын аян өрнүүлж, сүсэгтэн олныг санаачлагыг нь дэмжин хандив өргөхийг уриалж байгаа аж. Аяны хүрээнд одоогоор Гандантэгчинлэн хийд гурван гэр, Жавжэ Госог ринчүби таван гэр хандивласан байна.

Иргэд уг хандивын аянд нэгдэхийг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 499205666 дансанд хандив өргөх боломжтой бөгөөд гүйлгээний утга хэсэгт “Баян-Өлгий хандив” гэж бичих ёстой аж.