Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цэцэрлэг”, “Бүгдгээн” гэдэг газар мал амьтны галзуу өвчин бүртгэгдсэн тухай Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.
Галзуу өвчин илэрсэнтэй холбоотойгоор тус суманд 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Одоогоор эрсдэлд өртсөн тохиолдол байхгүй. Голомтот нутгийн 19 хүнд үзлэг хийж, гурван хүнд вакцин хийгээд байгаа аж. Мөн нийт найман өрхийн 38 хүн амд галзуу өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийсэн байна.