ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерт 100 гаруй бог мал хорогджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ Малчин Э-ын 1700 толгой бог мал үерт урссан тухай дуудлага энэ сарын 28-ны өдрийн 09:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын есөн алба хаагч, нэг автомашин, нутгийн захиргааны байгууллагын зургаан хүн, гурван  автомашинтай, нийт 15 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр  13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1000 орчим малыг олжээ. Гэвч,  100 гаруй бог мал хорогдсон байна. Харин үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.