ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галзуу адуу хүүхэд хазаж хүнд гэмтээжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” тосгонд энэ сарын 28-ны 08.00 цагийн үед галзуу адуу зургаан настай хүү С-ийг хазаж хүнд гэмтээжээ. Галзуурсан адуу хүүхдээс гадна үхэр, нохойг мөн хазсан байна.

Болсон явдлын талаар хүүгийн ээж Э.Буян-Өлзий “Арын хөл нь “X” хэлбэртэй болсон нэг адуу унаж, бүдэрч явсаар ойролцоо байсан малыг хазаж, гэмтээж байсан. Манай гадаа ирэхэд нохой маань боргосон. Ингээд адуу цааш явахад нохой араас нь нэхэж боргосон юм. Харин хүү маань нохойныхоо араас гүйсэн. Энэ үед адуу хүү рүү дайрч шилбэнээс нь хазаж, толгой руу нь өшиглөсөн. Үүнээс болоод хүүгийн толгой хагарсан,  долоон удаа оёо тавиулсан. Адууны ам дүүрэн цустай харагдсан. Дараа нь тус хэсгийн малын мэргэжилтэн Т, болон “Туда” малын эмнэлгийн эмч Н нар ирж, шинж тэмдгээр нь адууг галзуурсан гэж үзсэн. Ингээд адууг барьж чадалгүй хэсэг оролдсоны эцэст манай эндхийн гахайчин залуу барьж, хүлсэн. Удалгүй Онцгой байдлын газрынхан ирсэн. Тэдний үүрэг нь аюулгүй болгох тул ирээд явсан. Тэр адуу өчигдөр үхсэн. Тэр адууг үхэхээс нь өмнө яагаад шинжилгээ авсангүй вэ. Би маш их гомдолтой байна” гэв.  Тухайн адууны эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа ажээ.