ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд голд живсэн хоёр хүүхдийн цогцсыг олоогүй байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-08-01

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Өлгий сумын Ж/10 настай, эрэгтэй/, А/13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлага зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт Онцгой байдлын албанд ирсэн байдаг.

Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 25-наас  долдугаар сарын 09, долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Улмаар өчигдөр эрлийн ажиллагааг дахин эхлүүлж,  Бугат сумын Бугат багийн “Бугын голын Есөн салааны-Эх” гэдэг газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 7 км-т, 3 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ.