ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галт тэрэг осолдоход зорчиж явсан хүмүүст 300 мянган төгрөг олгохоор болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-14

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг өнгөрсөн ням гарагийн үүрээр осолдож, олон хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр төмөр замыг сэргээн засах ажил дуусч, хэвийн үйл ажиллагаанд оруулаад байгаа юм.

Тэгвэл осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигч, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажилчин тус бүрт 300.000 мянган төгрөг олгохоор болжээ. Энэхүү нэг удаагийн мөнгөн тусламжийг “Ган зам даатгал” компаниас гаргахаар болсон байна.