Дорноговь аймгийн Айраг суманд үер буусны улмаас нөхцөл байдал хүндхэн байгаа билээ. Үерийн улмаас 12 айл усанд автаж, 95 айл цахилгаангүй болжээ. Аймгийн ЦТС-хэн яаралтай арга хэмжээ авч тог цахилгаанаар хангасан ч зарим хэсэгт тогтсон усыг шавхах тоног төхөөрөмж байгаа аж.
Мөн үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор эцэслэн гараагүй байгаа юм байна. Түүнчлэн гэр хорооллын айлуудаас гадна дөрвөн байрны дэд станц усанд автсан аж.