ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Юанийн ханш 500 төгрөгийг давлаа

O.Admin
2023-01-05

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан юанийн ханш огцом өсөж 500-г давлаа.

Өнөөдрийн байдлаар /2022.01.05/  “Найман шарга” валютын захад 504.80 төгрөг, Монголбанкинд 500.82 төгрөг, Төрийн банкинд 506.50 төгрөг, Хаан банкинд 503.20 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд 503 төгрөг, Голомт банкинд 504.50 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нд юанийн ханш 495.40 байсан билээ.