ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанзагалмайн тусламж зорилтод иргэдэд хүрлээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-30

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны долдугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер буусан билээ. Үерийн улмаас тус аймгийн цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан их хэмжээний хохирол үүссэн.

 Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос үерт өртсөн 30 өрхөд  тус бүрт нь 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж байсан. Тэгвэл эдгээр өрхөд хоёр дахь шатны тусламж болох гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос өчигдөр гардуулан өгчээ.