ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж амийг нь хөнөөжээ

O.Admin
2024-12-06

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд энэ сарын 05-ны өдөр буусан БНХАУ-ын хоёр иргэн болон тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон онц ноцтой хэрэг гарчээ. 

Тодруулбал, БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг Монгол Улсад түр оршин суудаг БНХАУ-ын иргэд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авсан аж. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн байна.

Энэ үедээ 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна. Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.