ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зайсангийн зөвшөөрөлгүй барилгыг нураана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-04-30

Зайсан толгойн зүүн энгэр буюу Бурхан багшийн хөшөөний ар талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар  БОАЖЯ-наас  кранууд аваачжээ.

Салбарын сайд Н.Цэрэнбат энэ сарын эхээр зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэр гаргасан байдаг. Гэвч, тус захирамжийг барилга барьсан эрх мэдэлтнүүд үл биелүүлэн, хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.

 

Тэгвэл захирамжийн хуулийн хугацаа дууссантай холбоотойгоор Зайсангийн орчимд кранууд аваачиж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураахаар болсон байна. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албанаас мэдээллээ.