ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цасан гоо” цэцэрлэг түүхий нүүрс түлж байсныг илрүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн шөнө угаарын хийн хөнгөн хордлогын шинжтэй дөрвөн дуудлага ирсэн байна. Харин дуудлагаар есөн хүн /хоё хүүхэд, долоон том хүн/ ханджээ. Энэ сарын 2-24-ыг хүртэл 240 дуудлагаар 280 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд одоогоор эмнэлэгт хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дуудлагын тоо харьцангуй буурсныг мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ нь төрийн албан хаагч, иргэдийн оролцоо хандалга, түлшээр зөв галлаж сурсантай холбоотой аж. Дуудлага буурлаа гээд тайвширч болохгүйг мэргэжилтнүүд онцолсон юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтаас автомашин шалган нэвтрүүлэх газруудад шалгалт хийж байгаа. Шалгалтаар Өлзийт товчоогоор хоёр тонн түүхий нүүрс оруулахыг завдсаныг илрүүлж, буцаасан байна. Мөн өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байгаа талаарх 13 гомдол иржээ. Ингээд шалгалт явуулахад нэгэн айл 35 тонн нүүрс хадгалж байсныг сайжруулсан түлшээр солих арга хэмжээ авсан байна. Мөн дахин нэг айл хоёр шуудай нүүрс нөөцлөн, хэрэглэж байсныг 50 мянган төгрөгөөр торгожээ. Сүхбаатар дүүргийн “Цасан гоо” цэцэрлэг түүхий нүүрс түлж байсныг илрүүлсэн  байна.