Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Аравдугаар сарын 25-ны өдөр Дархан сумаас 14 настай охин сураггүй алга болсон тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн аврах анги, зэвсэгт хүчний алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон аж.
Тэгвэл сураггүй болсон охиныг өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ.