ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүнсний баярыг тэмдэглэхийг хориглолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-28

Halloween буюу “Сүнсний баяр” удахгүй болно. Манай улсад сүүлийн жилүүдэд өргөнөөр тэмдэглэдэг болсон эл баярыг энэ жил тэмдэглэхийг хоригложээ. Энэ баярын талаар зарим эцэг эхчүүд гомдол гаргасан учраас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ЕБС-иудыг энэ жил “Сүнсний баяр” тэмдэглэхийг хориглосон аж. Эцэг эхчүүдийн үзэж байгаагаар “Сүнсний баяр” хүүхдүүдэд ямар нэгэн ач холбогдолгүй атлаа тусгай өмсгөл шаардаж, мөнгө төгрөг татахаас эхлээд айл хэсч чихэр цуглуулах зэрэг бусдын амгалан тайван байдалд нөлөөлдөг гэж үзжээ. Энэ талаар БСШУСЯ "Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Дагаж мөрдөхийг сануулж байна" гэжээ.