Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлснээр, Аравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдээс нийт 17 өрхийн 26 хүн угаартсан байж болзошгүй дуудлага ирүүлжээ. Үүнээс ЭХЭМҮТ-д 7 хүүхэд, Хордлогын яаралтай тусламжийн төвд 5 иргэн тус тус эмчлүүлсэн байна.