ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарханы замын хөдөлгөөнийг удахгүй нээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-29

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа.Улмаар тус замын хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс нээх талаар ЗТХЯ-аас мэдээллэж байсан.  Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хэлэхдээ, "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ хуучин замыг шинэчлэх ажил явагдаж байна. 11 дүгээр сарын 1-нээс иргэдийг үндсэн замаар зорчуулна. Ингэхдээ Шарын, Хустайн, Тахилтын зэрэг давааг 5-7 метр ухаж намсган хайрган хучилт хийж, иргэдийг зорчиход аюулгүй болгоод байгаа. Зам засварын ажлын улмаас транзит тээвэр хүндрэлтэй болоод байсан юм. Үндсэн замын хөдөлгөөнийг нээснээр иргэд түр замаар зорчихгүй болно. Дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ.

Гүйцэтгэгч компаниудын хувьд ажил нь зогсохгүй, чулуугаа бутлах, машин техникийн засвар үйлчилгээг хийх зэргээр ирэх жилийн ажилдаа бэлтгэнэ.

Үндсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар тавьж байна. Иргэдийг зам засварын ажил дуусаагүй байгааг ойлгож дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэлээ.