Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээллийг өглөө. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон гэх 11 дуудлагаар 26 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд зуух дэлбэрсэн нэг дуудлага иржээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд зуух дэлбэрсэн аж. Тухайн байр хийн халаалт тавиулахаар “Дашваанжил” компанийн ажилчид ажиллаж байхад зуух дэлбэрсэн байна. Уг асуудлыг “Дашваанжил” компани хариуцан ажиллаж буй аж. Мөн Эмээлтийн товчоогоор 21 шуудай нүүрс оруулахыг завдсан үйлдлийг илрүүлсэн байна. Мөн түүхий нүүрс түлсэн хэд хэдэн айл өрх, байгууллагад зөрчлийн хэрэг нээсэн гэлээ.