ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрэмжлүүлэг: Том оврын хоёр автомашин мөргөлджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Өнөөдөр /2019.10.29/ орой 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 26-р хороо, Их Хүрээ гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замд том оврын хоёр автомашин мөргөлджээ.

Улмаар зорчих хэсэг дээр бетон зуурмаг асгарсан, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа тул тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцож буй жолооч, та бүхэн хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа. 

Одоогоор ослын газарт Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж, зам чөлөөлөх ажлыг хийж байна.