ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шуурхай мэдээ: 10 мянган гар утастай 500 гаруй хятад иргэдийг баривчиллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн албан хаагчид 500 гаруй хятад иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэр тэр дундаа "Юнион" төв болон Нарантуул захын орчимд байх зочид буудлаас баривчилж байгаа аж. Нийтдээ гурван буудалд хуваагдсан байсан талаар zarig.mn сайт анхлан мэдээлэв. Энэхүү иргэд нь Хонгконгийн жагсагчдын соошл баг нь байж магадгүй байгаа юм.

Учир нь тус улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг албадан тараах үүднээс соошл хэрэглээг хязгаарлаад байгаа.

Тиймдээ ч эдгээр иргэд соошл орчин нь хяналтгүй байдаг манай улсад орж ирсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа юм. Сэжигтэй этгээдүүд 10 мянга гаруй утас, өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютертэй байжээ.  

Мөн эдгээр иргэд манай улсад онлайн казино буюу мөрийтэй тоглож байсан гэсэн таамаг ч байгаа юм.  Бид дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өглөө шуурхай хүргэх болно.