ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХҮҮХДЭЭ ОЛОН НИЙТИЙН ГАЗАР АВЧ ЯВАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-11

Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж, дараахь зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.

Сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн бөгөөд эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй байхыг иргэдэд эмч, эмнэлгийн ажилтнууд сануулж байна. Хүүхдээ аль болох гадуур авч явахгүй байх, гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийнхээ дархлааг дэмжиж халуун чацаргана, аньс буцалгаж өгөх, амны хаалт тогтмол хэрэглүүлэх нь таны хүүхдийг хамгаална. 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас орж, эрс хүйтрэх учраас өвлийн дулаан хувцас өмсгөх, хүүхдээ дулаалж агаар салхинд гаргахыг сануулсан юм. 

Эх сурвалж: УХТЭ