ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-28

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянга байхаар шинэчлэн тогтоожээ. Энэ нь одоогийн мөрдөж буй хэмжээг 33.3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ бөгөөд үүнийг хоёр жил тутам шинэчлэн тогтоож байх хуультай юм. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг гаргасан ажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмсэнээр амьжиргааны доод түвшин ч дагаад өсөх аж.