Монгол Улсын нийт хүн ам
ОУВС: БНХАУ-ын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр энэ онд 1/3-ээс давна
O.Admin
2023-03-27
“Хятадын хөгжлийн форум 2023” гуравдугаар сарын 26-нд Бээжинд нээлтээ хийлээ. Энэ удаагийн форум "Эдийн засгийн сэргэлт: Боломж ба хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд хэлэлцэх юм. Тус форум дээр ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлэхдээ, "Орос-Украины өнөөгийн мөргөлдөөн, мөнгөний хатуу бодлого нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг саатуулж байна. 2024 оны төлвийг маш сайн байна гэж таамаглаж байсан.
Гэвч 2024 онд эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилийн 3.8 хувийн өсөлтөөс бага байна. Үүний зэрэгцээ өндөр инфляци, геополитикийн зөрчил, хуваагдал зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн дунд хугацааны төлөв сул хэвээр, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэл нэмэгдсээр байна. Өндөр хэмжээтэй зээл болон урт хугацаанд бага хүүтэй байсан эдийн засаг өндөр хүү рүү шилжиж байна. Энэ нь инфляцийг хөөрөгдөх бөгөөд бүх санхүүгийн системд нөлөөлнө” хэмээв.
Сүүлийн үед банкны салбарт гарсан хямралаас үүдэн өндөр хөгжилтэй орнуудын бодлого боловсруулагчид санхүүгийн хямралыг таслан зогсоохын тулд шуурхай арга хэмжээ авч, төв банкууд долларын хөрвөх чадварыг нэмэгдүүлж байгаа. Эдгээр арга хэмжээ нь зах зээл дээрх дарамтыг хэсэгчлэн зөөлрүүлсэн хэдий ч одоогийн тодорхойгүй байдал маш өндөр хэвээр байгаа тул үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. ОУВС үйл явдлыг анхааралтай ажиглаж, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийг үнэлж байна гэжээ.
Мөн тэр хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байна. Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь 2023 онд Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт оруулах хувь нэмрийн хэмжээ 1/3 -д хүрч бүр 1/3-ээс давна.
ОУВС-гийн шинжилгээнээс харахад Хятадын ДНБ хэмжээ 1 хувиар өсөх тутам Азийн бусад орнуудын эдийн засгийн өсөлт 0.3 хувиар мөн өснө. Хятадын сэргэлт нь одоогоор маш бат бөх, эрч хүчтэй эрчтэй байна. Одоогийн байдлаар Хятадын эдийн засаг хэрэглээнд тулгуурласан өсөлтөд шилжиж байгаа нь эрчим хүчний аюулгүй байдлын хүндрэлийг бууруулж, ногоон хөгжлийг бий болгож чадна.
ОУВС-гийн судалгаагаар ингэж тэнцвэржүүлснээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойрын 30 жилд 15 хувиар бууруулах боломжтойг харуулж байгаа бөгөөд ОУВС мөн энэ хугацаанд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлыг 3.5 хувиар бууруулна гэж найдаж байна гэжээ.
Эх сурвалж: Рин Мин Ри Бао
Н.Батзаяа