МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалан нар Монгол орныхоо 21 аймгаар “МОНГОЛ ЭВ НЭГДЭЛ” төслийг эхлүүлэн эх орноо нар зөв тойрч эхэлжээ. Тэд өчигдөр Хэнтий аймгаас аянаа эхлүүлсэн бол өнөөдөр Дорнод аймагт 14:00 цагт, Сүхбаатар аймагт 18:00 цагуудаас уг төслийн нээлт болон “ГАВЬЯАТЫН НАЙР” тоглолтоо тус тус зохион байгуулах аж.
Энэ тухай МУГЖ Т.Баясгалан "Манай Худалдаа, Үйлдвэр, Үйлчилгээний ЭКСИМ Үндэсний Нэгдсэн Холбоо нь Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор 21 аймгийг тойрч үндэсний худалдаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэйгээ уулзаж байна. Хэнтий аймагт үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдэж, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Холбооны гишүүнчлэлд хамрагдсанаар брэнд бүтээгдэхүүн бүтээх, төсөл хөгжүүлэх, бизнесээ дараагийн шатанд гаргах, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой болно" хэмээжээ.