ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав таалал төгсчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-01

Өнгөрөгч оны наймдугаар сарын 09-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тус яамны Хянал шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан билээ.

Тодруулбал, тус яамны газрын дарга нар яаман дээрээ архидан согтуурах үедээ ажлаа хийж байсан талийгаач Т.Гомбосүрэнг албан өрөөндөө дуудан оруулж, улмаар Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч зодож амь насанд нь халдсан байдаг.

Талийгаачийн аав хэргийн үнэн мөнийг олохын төлөө явна гэдгээ мэдэгдсэн бөгөөд төрсөн ганц хүүгийнх нь үлдэж хоцорсон гурван хүүхдийг хүний зэрэгт хүргэнэ хэмээн хэвлэлийн хурал хийхдээ хэлж байсан билээ.

Гэвч төрсөн үрийнхээ хойноос гашуудсаар өнгөрөгч мягмар гарагт таалал төгссөн аж. Хүүгийнх нь хэрэг өнөө хүртэл шийдэгдээгүй бөгөөд сэжигтэн Б.Махбалын хэргийг прокурорт хүргүүлээд байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.