Монголд боловсролын систем урвуугаар үйлчилдэг, нэн сонирхолтой, дэлхийн жишгээс зөрсөн, өвөрмөц. Хүүхдийг зургаан наснаас нь эхэлж сургуульд оруулж байгаа нь дэлхий нийтийн боловсролын системтэй хөл зэрэгцэх гэсэн оролдлого юм гэсэн. Харин зургаан настнуудад үүрүүлж байгаа “чемодан” болоод дарж алахаар оролдож буй мэт их даалгавар нь глактикийн жишиг бололтой юм. Дэлхийд байхгүй жишиг гэхээр ертөнцөөс тасраад явчихаж таарна.
Угаасаа монголчууд тэнгэр заяатай, дээд төрөлтөн болохоор цөөн хэдэн зүйлээ дэлхийн жишигт нийцүүлээд, үлдсэн нь нарны аймаг хавь руу л дөхөж очино. Бага ангийн хүүхдийг долоо хоног амраах хугацаандаа 30 цээж бичиг бичиж, 45 өгүүлбэртэй бодлого бодож, 1-300 хүртэлх бүх тоог үгээр бичиж ирэх даалгавар өгсөн эрүүдэн шүүлт боловсролын салбарт өрнөж байна. Энэ даалгаваруудынõ нь зарим хэсэг. Өөр утга учир нь олдохгүй даалгаварууд ч бий.
Багш нь сурагчаа хэт амарчих вий гэж санаа зовсон байх. Эсвэл суут ухаантан төрүүлж, дэлхийд, биш ээ, глактикт өрсөлдүүлэх зорилготой биз. Багшийг буруутгах арга байхгүй. Хөөрхий минь, шавиа илүү их эрдэм номтой хүн болгохын төлөө боловсролын салбарын глактикийн жишигт нийцсэн бодлогыг хэрэгжүүлж л яваа “амьтан”. Тэгээд ч манай улсад нэгдүгээр ангийн хүүхдийг цүнх, даалгавар хоёроор дарж “алаад”, оюутан болоход нь дураар сэлгүүцэх эрх олгодог системтэй хойно яая гэхэв. Насны багад эрдэм сурахад даалгавар их өгвөл нэн сайн байж таарна.
Ер нь бодоод байхад, бага ангийн хүүхэд бүтэн долоо хоног амарч байхад 30-хан цээж бичиг бичих даалгавар өгнө гэдэг арай л бага тоо. Ядаж 100 цээж бичиг даалгавар өг. Тэгвэл оюутан болохгүй бакалаврын диплом авах боломж бүрдэх ч юм бил үү, хэн мэдлээ. Одооны оюутнууд багадаа хийж байсан даалгавар íü цөөдсөн учраас бүхэл бүтэн 2-3 дэвтэртэй хичээлдээ явж байна. Боловсролын сайдаас оюутны эрхийг хангаж өгч, ганц дэвтэртэй хичээлдээ явж, огт даалгавар өгөхгүй байх нөхцлийг бүрдүүлж өгөөрэй. Шаардаж байна.