Олон улсын циркчдийн тэмцээнээс манай тамирчин Э.Лхагва-Очир Алтан цом хүртжээ

O.Admin
2 цагийн өмнө

Франц улсын Гринобле хотод зохион байгуулагддаг Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд Монгол Улсын тамирчин Э.Лхагва-Очир амжилттай оролцож "Алтан цом"-ын эзэн болжээ.

Монголын циркчдийн алтан цомын буухиаг үргэлжлүүлсэн тамирчиндаа нийт уншигчдынаа өмнөөс баяр хүргэе.

Эргэн сануулбал, 2013, 2022 онд "Есөн өрлөг" хамтлаг энэ тэмцээнээс алт, мөнгөн цом авч байсан бөгөөд Монголын циркчид энэхүү тэмцээнд удаа дараа амжилт гаргаж байгаа аж. Тус тэмцээнд Э.Лхагва-Очир нь дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандлын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм.