Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Х.Баянмөнх яг одоо АТГ-т байцаалт өгч байна. Тэрбээр байцаалт өгч дууссаныхаа дараа 11.00 цагт АТГ-ын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.
Х.Баянмөнх аварга өмнө нь Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг шалгуулах хүсэлтээ АТГ-д гаргасан юм. Хүсэлт гаргах болсон үндэслэлээ “Бөхчүүдийн допингийн асуудал 20 шахам жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явсаар ирсэн. Сүүлдээ даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болгон ашиглах шинжтэй боллоо. Тиймээс би АТГ-т хандаж, хүсэлт тавилаа. Одоогоор 14 хүнээс допинг илэрсэн мэдээ бий. Гэтэл бөхийн холбоо таван хүнээс илэрсэн гэж, есөн хүнийг алга болгочихлоо. Энэ ямар учиртай нь сэжиг төрүүлж байна. Допингийн шинжилгээг авахдаа хөндлөнгийн хяналтгүй авдаг. Допингийн комисст садан төрлүүд, нэг байгууллагын ажилтнууд багтаж орсон нь хардлага төрүүлж байна. бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагаах, нэр төрийг нь гутаах үйл явц явагдаж байна” хэмээн тайлбарласан байдаг.