ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Худалдаа хөгжлийн банк ЕБС-уудын номын санг тохижуулж өглөө

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-28

Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Эх орныхоо ирээдүйн эзэд нь болсон хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг тэтгэх үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28 ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулсан байна. Мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр, ерөнхий боловсролын 13, 28 болон 72 дугаар сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэн өглөө.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчид өөрсдөө хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна сурган хүмүүжүүлэх гэгээн үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байгаа аж.  Монгол Улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сэтгэлийг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байв.