ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтын хаалтын арга хэмжээ боллоо

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-28

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн явагдлаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хичээлүүдээр онол, дадлагын ур чадвар эзэмшиж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлжилтийг хангасан төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Төгсөлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч хурандаа Д.Намсрай, Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицерууд оролцсон юм.