ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ногоон картны 2020 оны сугалааны бүртгэл эхэлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-28

Олон үндэстний цагаачлалын визний (ногоон карт) 2020 оны ээлжит сугалааны бүртгэл  эхлэх гэж байгаа аж.

Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 03-ны лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл ногоон картны сугалааны бүртгэл үргэлжлэх юм байна.

Энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх бөгөөд ямар ч хураамж төлөхгүй гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.