Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.
Энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, аравдугаар сарын 01-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө дөрвөн хэм хүйтнээс нэг хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.