Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар тус сумын харъяат малчин С-ийн хүү хоёр настай Н энэ сарын 6-нд гэрийнхээ гаднаас сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг маргааш өдрийнх нь 08:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 36 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус сумын “Загаст нуур”, “Их хатуу” гэдэг газар таван км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.